ЦЭВЭР АГААР БИДНИЙ ИРЭЭДҮЙ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хүйтний улиралд дэлхийн агаарын хамгийн өндөр бохирдолтой хотуудын нэг болоод байна. Монгол Улсын Засгийн газар (МУЗГ)-ын бүрдүүлсэн тоо баримтаас үзэхэд 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 05:00 цагт (Баруун 4 замын орчимд) нарийн ширхэгт тоосонцрын агууламж 3,320  мкг/м3 байсан бөгөөд энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) -ын хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс даруй 133 дахин их байна.

1. Ийм хэмжээний өндөр бохирдолтой орчинд амьдрах нь нэн ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэдэг

2. Уушгины үрэвсэл, бронхит, амьсгалын замын архаг өвчлөл гээд олон өвчнийг энд нэрлэж болох бөгөөд эдгээр нь хүүхэд өсөж том болсон хойно ч тэдний уушгины үйл ажиллагааг сулруулах гэх мэт байдлаар хүндрэл үүсгэж болзошгүй байдаг. Үүнээс гадна, агаарын бохирдол төрөөгүй хүүхдэд хүртэл сөргөөр нөлөөлж жин багатай, дутуу тээлттэй, амьгүй төрөх зэрэг ноцтой үр дагавар үүсгэдэг. Мөн жирэмсэн байх үед болон төрсний дараах эхэн үед хүүхдийн тархины болон танин мэдэхүйн хөгжилд сөрөг нөлөөтэй болохыг сүүлийн үеийн судалгааны  баримтууд  харуулж байна

3. Агаарын бохирдолтой холбоотой өвчлөл нь хүүхдийн эрүүл мэнд, амьжиргаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй амь насанд заналхийлэх тохиолдол ч бий. Харамсалтай нь, Улаанбаатар хотын агаарын бохирдолд өртөж буй хүүхдүүд шаардлагатай эмчилгээг бүрэн хийлгэж чадахгүй байгааг илтгэх олон үзүүлэлт байна. Агаарын бохирдол нь их хэмжээний сөрөг үр дагавартайг харгалзан бүх хүүхдийг агаарын бохирдлоос сэргийлэх, эрүүл мэндэд үзүүлсэн сөрөг үр нөлөөг нь арилгах, эмчилгээг хүүхэд бүрд хүргэх явдлыг баталгаажуулах тухайд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байна.