Агаарын бохирдол гэж юу вэ?

АГААРЫН БОХИРДОЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний хамгийн үнэт эрдэнэ нь эрүүл мэнд юм. Хүн амьтаны эрүүл явах үндэс бол цэвэр агаараар амьсгалах. Хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах боловч хүчилтөрөгчгүйгээр хэдэн хоромч байж чадахгүй. Тайван байдалд эрүүл хүн нэг минутанд 8-10литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг бол биеийн хүчний ачааллын үед 20,0 мянган литр хүртэл өсч болно.

Агаарын бүтэц шинж чанар өөрчлөгдөхийг агаарын бохирдол гэдэг бөгөөд энэ хүний эрүүл мэнд, экосистд /байгаль,хүн хооронд/ таагүй нөлөө үзүүлдэг. Агаарын бохирдолт байгалийн ба хүний гаралтай байж болно.

Байгалийн гаралтай агаарын бохирдол нь: байгалийн үйл явцаар үүсэх бөгөөд үүнд галт уул дэлбэрэх,уулын чулуулаг элэгдэх, ургамал хэт их цэцэглэх, /хөл газрын ургамал- энгийн яриагаар хогийн ургамал гэж нэрлэдэг шарилж, лууль / ойн болон гал түймрийн утаа гэх мэт хамаарна.
Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарын бохирдол нь: үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны явцад янз бүрийн хорт бодис агаарт хаягдснаас үүсдэг. Энэ нь цар хүрээгээрээ байгалийн гаралтай агаарын бохирдолыг давдаг.

Агаар бохирдуулах эх үүсвэрүүд гэвэл: сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа хүн амын механик хөдөлгөөн ихэссэнэ гэр хороолол тэлж, хотын нягтрал нэмэгдсэн.
Хот дотор шинээр баригдаж байгаа байшин барилгын хоорондын зай багасч, агаарын урсгалыг сааруулж, бохирдлын сарнилтыг саатуулж байгаа.
Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг түгээмэл тохиолддог ба бүх насныхан өртдөг нь тодорхой үүний дотор хүүхэд, өндөр настнууд , мөн дархлаа султай өвчлөмтгий хүмүүс архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөг. Агаарын бохирдлыг хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллөөр нь хурц ба архаг гэж 2 ангилдаг.

• Хурц нөлөөлөл гэдэг нь агаар бохирдуулаж байгаа хорт бодисын хольцууд нь /концентрацаар/ өндөр идэвхээр богино хугацаанд хүн, амьтан, ургамлын амьдрах үйл ажиллагаанд хорт нөлөө үзүүлэхийг хэлнэ.
• Архаг нөлөөлөл гэдэг нь агаар мандалд байгаа хорт бодисууд бага идэвхээр удаан хугацааны турш хүн, амьтан, ургамлын амьдрах үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхийг хэлнэ.
• Архаг нөлөөллийг өвөрмөц ба өвөрмөц бус архаг нөлөөлөл гэж ангилдаг. Өвөрмөц архаг нөлөөлөл гэдэг нь хорт бодис дангаараа тодорхой эрхтэн системийг гэмтээж бие даасан өвчин үүсгэнэ. /тоосжилт/
• Өвөрмөц бус архаг нөлөөлөл нь хорт хольцууд ямар нэг өвчнийг сэдрээх хүчин зүйл болдог.

Гадаад орчны агаарын бохирдол, хүн амын эрүүл мэнд
Олон улсад хийсэн судалгаагаар хүрээлэн буй орчны бохирдол нь оршин суугчдын өвчлөлийг нэмэгдүүлэх, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжилд сөрөг нөлөөлж, дархлалын түвшинг бууруулдаг болохыг тогтоосон байгаа . Үүнд:
1. Өвчлөлийг нэмэгдүүлэх

• Амьсгалын эрхтний эмгэг /Цочмог ларингит, Архаг бронхит, тонзиллит, аденойдит, уушги, гуурсан хоолойн бөглөрөлтөт хэлбэрийн архаг үрэвсэл
• Харшлын эмгэг ( харшлын гаралтай нүд, чих хамрын хоолойн хөндийн үрэвсэл, багтраа, арьсны эмгэг)
• Зүрх судасны өвчин (Зүрх судасны өвчний тархалт өндөр байх, зүрхний үйл ажиллагааны хямрал, дутагдал, төрөлхийн гажиг, зүрхний ишеми)
• Удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил
• Хавдар
• Нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх)

2. Бие махбодын өсөлт, хөгжилтөд сөрөг нөлөөлнө

• Өндөр, жин, цээжний тойргийн хэвийн харьцаа алдагдах
• Таргалах, турах
• Биеийн галбир өөрчлөгдөх

3. Бие махбодын физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлнө

• Уушгины үйл ажиллагаа алдагдана

• Оюуны ажиллах чадвар

• Мэдрэхүй-хөдөлгөөний хурд өөрчлөгдөнө
• Цусны даралт, судасны цохилт өөрчлөгдөнө

4. Дархлалын түвшинг бууруулна

• Биеийн ерөнхий эсэргүүцлийг сулруулах

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫН АЛБА