Агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр ирлээ.

Вишн А болон В загварын агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр ирлээ. Тус агаар цэвэршүүлэгч нь 4 давхар шүүлтүүртэй бөгөөд агаар дахь тоос тоосонцор, хорт хий утааг 99% цэвэршүүлдэг. 

НАНО – ХҮЙТЭН КАТАЛИСТ ШҮҮЛТҮҮР

ЗӨГИЙН ҮҮРНИЙ САРХИАГ, НАРГИЛ МОДНЫ САМРЫН ЯСТАЙ ИДЭВХЖҮҮЛСЭН НҮҮРСЭН ШҮҮЛТҮҮР

НЯН БАКТЕРИЙН ЭСРЭГ НЭХЭЭСГҮЙ ДААВУУН ШҮҮЛТҮҮР

HEPA ШҮҮЛТҮҮР (High-efficiency particulate air filter)

 

  1. НАНО – ХҮЙТЭН КАТАЛИСТ ШҮҮЛТҮҮР

Лантаны бага температурын нано каталистын аргачлал дээр үндэслэсэн бага температурын каталист шүүлтүүр нь тоос, тоосонцор, бактери, мөн хивс, шал, будаг, гэр ахуйн цэвэрлэгээний бодисоос агаарт тархдаг химийн бодисуудыг устгадаг. Тамхины утаа, янз бүрийн эвгүй үнэрийг дарж, тасалгааны агаарыг эрүүлжүүлэн цэвэршүүлнэ. Агаарт байгаа хорт хий болон бодисуудыг (формальдегид, аммиак, бензин) задална.

  1. ЗӨГИЙН ҮҮРНИЙ САРХИАГ, НАРГИЛ МОДНЫ САМРЫН ЯСТАЙ ИДЭВХЖҮҮЛСЭН НҮҮРСЭН ШҮҮЛТҮҮР

Дээд зэрэглэлийн бичил сүвний хувьд ердөө ганцхан грамм идэвхжүүлсэн нүүрс нь 500м2 хамгийн сайн чанарын наргил модны самрын ястай идэвхжүүлсэн нүүрснээс ч илүү байдгаараа чанар муутай идэвхжүүлсэн нүүрснээс ялгаатай.
Зөгийн үүрний сархиагны загвар нь хортой хийг шингээх чадварыг ихэсгэдэг. Идэвхжүүлсэн нүүрсний иодын тоо ширхэг нь 900 орчим байдаг.Агаар байгаа тосны хиншүү, эвгүй үнэр болон бусад нүүрс устөрөгчийг цэвэрлэнэ.

  1. НЯН БАКТЕРИЙН ЭСРЭГ НЭХЭЭСГҮЙ ДААВУУН ШҮҮЛТҮҮР

Бактерийн эсрэг даавуу нь бактерийг халдвар тарааж, таагүй үнэр гаргах эрсдлийг эрс багасгаж, урьдчилан сэргийлнэ. Таагүй организмуудын эсрэг удаан эдэлгээтэй хамгаалалт юм.

  1. HEPA ШҮҮЛТҮҮР (High-efficiency particulate air filter)

Энэхүү агаарын тоосонцорын өндөр үр ашигтай шүүлтүүр нь АНУ-ын эрчим хүчний хэлтэс (DOE)-ийн баталсан стандартын шаардлагыг бүрэн хангасан. Жинхэнэ НЕРА шүүлтүүр нь 0,1 нанометр голчтой хэмжээтэй байдаг. Агаарт тархсан 0,1 нанометр хэмжээтэй тоосонцрыг 99,97% шүүдэг. Европ стандарт (EN 1822:2009)-аар бол энэ нь топ буюу хамгийн сайнд тооцогдоно. Агаараар дуслын замаар дамждаг бактери, халдвар тараагч организмуудыг тархахаас урьдчилан сэргийлнэ.